“Хувьсал” продакшны дэлгэцийн бүтээл" Зүрхээр наадагч” уран сайхны кинонд яруу найрагч Х.Тэргэлийн аавынх нь шүлгийг ашиглаж мөн тэдний дүү нарынх нь нэр болох Тэргэл, Ялгуун, Эрхэс, Энхжин гэсэн нэрсийг ашигласан нь оюуны бүтээлийг хууль бусаар авсан хэрэг хэмээж хэсэгтээ л шуугиан болоод байсан. Харин Урнаа энэ талаар өөрийгөө ямар ч буруугүй хэмээж хуулийн байгууллагаар явсан ч болно хэмээж байсан. Тэгвэл гурван жилийн өмнө гарсан энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн гэнэ.
Энэ талаар яруу найрагч Х.Тэргэл "ХУЛГАЙЧ ХАР УРНАА БА МОНГОЛЫН ШҮҮХИЙН ЭМГЭНЭЛ
ЭРХЭС ТЭНГЭРТ
ТЭРГЭЛ САРАН
ЯЛГУУН САЙХНААР
ЭНХЖИН МАНДМОЙ....
гэж миний аав Хулганайн үр хүүхэд бидэндээ зориулсан дөрвөн мөртийг хулгайлаад зогсохгүй кино хийчихээд тэр киноныхоо гол баатруудыг Эрхэс, Тэргэл, Ялгуун, Энхжин хэмээн нэрийдчихээд, бидний дөрвөн ах дүүсийг архичин, хулгайч, янхан, банзал, луйварчны дүрд хувиргачихаад бас болоогүй ээ хорин жилийн турш таг чиг байсан өөрийн ангийн охин миний төрсөн дүү Ялгуунд өөрсдийнх нь хэлснээр шүү дээ "бид аавынх нь хэлсэн шүлгээс огтхон ч хулгай хийгээгүй, зүгээр л гэнэтхэн санаж Ялгуунд хоёр урилга өгсөн!!!!.
Оюуны өмчийн хулгайч эр эм, эхнэр нөхөр гавьяат Урнаа, Цоггэрэл гэгч хоёулаа миний танил ш дээ зайлуул .
(Би, бид гурван жилийн турш бодон байж энэхүү кино зохиолоо бичлээ гэж өөрсдөө цагаан дээр хараар ярилцлага өгөөд сууж байсан улс шүү дээ Уранчимэг, Ганцэцэг, Ганчимэг нар .)
Аяа Монголын гайхалтай шүүх гурван жилийн турш шүү бүр. Анхан шатны шүүх хурлыг маш олон удаа шүүгч Ч. Мөнхцэцэг гэгч нуун дарагдуулж, хойшлуулах, мөн шүүхийн шийдвэрийг дарах, гэх мэтээр хулгайч нарын талд шийдэх гэж бүхэл бүтэн гурван жилийн нүүр үзсэн анхан шатны шүүх хурал ямартай ч болж бас л гаргасан шийдвэрээ дахин сар дарж арай хийж шаардан байж шийдвэрийг нь өчигдөр өмгөөлөгч дээрээ авлаа.
Жич - шүүгч Мөнхцэцэг нь шүүх хурлыг санаатайгаар хойшлуулсан, гарсан шийдвэрийг нуун дарагдуулсан зэрэгтээ сахилгын хариуцлага хүлээсэн болно.
Монголын бусармаг арчаагүй шүүх, түүний удирдлага албан тушаалтнуудын наад захын новшийн байдлыг харцгаа. Анхан шатны шүүх хурал л болох гэж бүхэл бүтэн гурван жилийн нүүр үзлээ.
Хулгайч хар Уранчимэг, Цоггэрэл нараа. Уучлаарай гэж хэлж чаддаггүй арчаагүй өчүүхэн хулгайчидаа . Ямартай ч анхан шатны шүүхээр энэ нөхдийг хулгайч гэдгийг нь баталлаа. Цаашид дахин давж заалдах болно. Монгол улсад шударга ёс гэгч байдаг уу, үгүй юу гэдгийг би ямартай цаасан дээр байдаг ч ачир дээрээ байдаггүй хуулийн бүх шатны хаалгыг тогшин харуулах болноо. Гурван жилийн турш шударга бус ёсны төлөө надтай хамт тэмцэж буй өмгөөлөгч Б. Ганбаатар болон, өмгөөлөгч Л. Батцэцэг, "Өмгөөлөгч" сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Эрдэнэчимэг нартаа баярлалаа.
Хулгайчийг хулгайч л гэнэ. Та нарын гуйж, түүж авсан МУГЖ тэмдэг та нарт томдсон. Харин насаар ЧИНЬ та нарын зүүх цол тэмдэг бол "ХУЛГАЙЧ" гэр бүл. Энэ арчаагүй хулгайч эр эм хоёр минь ээ. Монголын шүүхийг худалдан авч аргацааж болноо. Харин хөх мөнгөн тэнгэрийг өөрсдийгөө та нар хуурч чадахгүй нь даанч хатуу үнэн болой.
Яруу найрагч, зохиолч Хулганайн Тэргэл Чикаго хот" хэмээн нийтэлжээ.


“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.куб-аар усны нөөц нэмэгдэнэ
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
"Төв Азийн III органик форум ба экспо – 2026 " Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ
Сүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал