Иргэний зориг, ногоон намын Үндэсний хороо хуралдаж, намынхаа дүрмийн өөрчлөлтийг баталжээ. Энэ үеэрээ УИХ-ын гишүүн асан С.Оюуны намын даргын албаа хүлээлгэн өгөх хүсэлтийг хэлэлцэж, ажил үүргээс нь чөлөөлсөн бол Ц.Ганхуягийг үргэлжлүүлэн ИЗНН-ын даргаар ажиллуулахаар болсон байна.
Ингэснээр нэгэн үе УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл болон С.Оюун, Ц.Ганхуяг гэсэн гурван даргатай байсан тус нам цаашид ганц даргатай болж, Ц.Ганхуягийн удирдлага дор үйл ажиллагаагаа явуулахаар болж байгаа аж.
Түүнчлэн Б.Батбаатар, Л.Ганхуяг, Ц.Энхтуяа нарыг ИЗНН-ын дэд даргаар, харин С.Батбаатарыг ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус сонгосон байна. Ц.Энхтуяагийн тухайд тэрбээр ИЗНН-ыг байгуулагдсан цагаас нь хойш үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, санхүүжилтэд нь дэмжлэг үзүүлсэн тухай яриа байдаг.
Мөн түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулгын эхнэр гэдгээр нь олон нийт илүү сайн мэдэх бөгөөд хэдийгээр өдгөө тусдаа амьдардаг ч гэрлэлтээ албан ёсоор салгаагүй бололтой. Иймд ИЗНН-ын цаашдын улс төр Ерөнхийлөгч Х.Баттулгын бодлого, шийдвэрт шүүмжлэлтэй хандахаас илүүтэй дэмжиж ажиллахыг үгүйсгэх аргагүй юм.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна