Сошиал эрчээ авч байгаа энэ үед урлаг соёлын одод цахим хуудаснаа нэлээдгүй идэвхитэй байгаа. Үргэлж ухаарлын, хайр дурлалын, нийгэм улстөрийн талаар цахим хуудаснаа жиргэсээр байгаа. Энэ удаа дуучин Ариунаа "Зарим хүмүүс 30 гарсан ч ганц бие явдаг, зарим хүмүүс 18 настай гэр бүл болдог. Нэг нь гэрлэснээс хойш 10 жил үр хүүхэд хүлээдэг бол, зарим хүмүүс гэрлэсэн жилдээ үр хүүхдээ өлгийдөн авдаг. Зарим нь 22 настай их сургуулиа төгсөөд ажилд орох гэж 5 жил хүлээдэг бол, зарим нэг нь 27 настай их сургуулиа төгсөөд шууд л ажилтай болдог. Зарим хүмүүс 25 настай захирал болоод 50 насандаа хорвоог орхидог бол зарим хүмүүс 50 настай захирал болж 90 хүртэл насалдаг.
Эргэн тойронд байгаа хүмүүс зарим нь таниас илүү, зарим нь магадгүй дутуу мэт санагдаж байж болно. Тэдэнд битгий атаарх, мөн тэднийг бүү өрөвд! Учир нь тэд зөвхөн өөрсдийнхөө цаг хугацааны бүсэд оршиж, та ч өөрийнхөө цаг хугацааны бүсэд оршин байгаа. Хүн бүр өөрийн цаг хугацааны бүстэй.
Та юунаас ч хоцроогүй. Мөн юунд ч түрүүлээгүй" гэжээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна