Дараагийн Жульетта


Мөнхийн сэдэв хайр сэтгэлийн бэлэг тэмдэг болсон “Ромео, Жульетта” жүжиг маргааш үзэгчдийн хүртээл болно. Монголын дөрөв дэх Жульеттагаар УДЭТ-ын залуу жүжигчин Г.Номуун сонгогдсон байна. Түүний хувьд “Гэгээн муза 2016” наадмын нэг хүний жүжгийн төрөлд “Хатагтай Капульетта” жүжгээр өрсөлдөж муза хүртсэн юм.