Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн нутагт дэвсгэрт байрлах “Рояал Кэтстл” хотхоны дугаар байрны 12 давхраас жүжигчин Баатархүүгийн хүү Х унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Цагдаагийн байгууллагын зүгээс одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү болох Хүлэгүгийн гэрийн цонхноос Х нь үсэрсэн болохыг олж тогтоосон талаар тухайн үед мэдээлж байсан юм. Энэ хэргийн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Б.Хүлэгүгийн гэрт байсан 11 залуугийн шээс, цусанд шинжилгээ хийхэд олонхид нь хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн бөгөөд тэдэнд өнгөрсөн хугацаанд Эрүүгийн хуулийн 188.2. 192.3.4. 192.2, 192.1-д зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд хэргийг эцэслэж шүүхэд шилжүүлжээ. Энэ талаар, “10 хүнийг гэм буруутай эсэхийг нь тогтоолгохоор хэргийг шүүхэд шижлүүлсэн. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Б.Хүлэгүд холбогдох үйлдлийг нь тусгаарлачихаад, хавтаст хэрэг нь хяналт тавьж байгаа прокурорийн шүүгээнд байгаа” гэх мэдээллийг прокурорын байгууллага өгсөн байгаа юм. Дээдсийн хүүхдүүд бүхий л хэргээс чөлөөлөгдөх юм даа. Эхнийх нь ерөнхийлөгчийн хүү харин дараа нь энэ 10-с дахиад л нэг нь хэргээс тусгаарлагдаж явсаар энэ хэрэг дуусах биз. Хууль бус зүйл хийсэн байхад хэний хүүхэд байх нь хэнд хамаатай юм бэ. Буруу зүйл хийсэн л бол хэн гэж даргын хүү охин байх хамаагүй Монгол улсын иргэн л бол хууль дүрмэндээ захирагдаж, шийтгэлээ хүлээх ёстой
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна