Нөхөр болон охины хамтаар бодибилдингээр хичээллэж чамгүй амжилтад хүрээд буй бүсгүй бол Бодибилдингийн ази, дэлхийн аварга Г.Угалзцэцэг билээ. Тэрбээр өнгөрөгч 2017 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн юм. Түүний хувьд дэлхийд дээгүүрт бичигдэх нэгэн. Тэмцээний бэлтгэлээ хийхийн хажуугаар нөхөртэйгөө хамтран “Ulaanbaatar fitness” клубийг ажиллуулж, дасгалжуулагч багшаар ажилладаг билээ. Бодибилдингэд бүх сэтгэл зүрхээ зориулсан Г.Угалзцэцэг энэхүү спортоос хэзээ ч зодог тайлахгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд “Энэ спортоор хэдэн нас хүртлээ ч хичээллэж болно. Магадгүй тамирчныхаа карьерыг дуусгалаа гэхэд эрүүл мэнд, гоо сайхныхаа төлөө би хэзээ ч энэ спортоос хөндийрөхгүй” хэмээсэн юм.










“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна