Ариунзулын хагас нүцгэн ”тачаангуй” зургуудаас


Охид хүүхнүүдийн хайрыг татсан нэр алдартай, авьяаслаг, бас ч гэж чамгүй хөрөнгөтэй дуучин эрийн ханиар сонгогдоод байгаа мисс О.Ариунзул нөхрөөсөө дутуугүй “од” болж яваа нэгэн. Дорнод нутгийн хацар гоо бүсгүйчүүдийн төлөөлөл гэгддэг тэрбээр загварын тайзан дээрхи амжилт, миссийн титмээсээ илүүтэй авьяаслаг дуучин Б.Амархүүгийн эхнэр гэдгээрээ олон нийтэд танигдсан бүсгүй. Тиймдээ ч үе үехэн өөрийгөө сануулах мэт эр нөхрөөрөө “гоёж”, үзэсгэлэнт төрхөө гайхуулсан чамин зургуудаар олныг алмайруулж суугаа мисс О.Ариунзул сүүлийн үед  нүцгэлэх “дон” тусаад байгаа нь үнэн. А.Ананд нэртэй хөөрхөн хүүгээ төрүүлээд удалгүй загварын тайзнаа эргэн гарсан мисс бүсгүй энэ мэт нүцгэн зургуудаа цахим ертөнцөд дэлгэж, олны хэл аманд өртөөд амжсан ч үл тоосон хэвээр… Хэдэн жилийн өмнөхөн миссийн тэмцээнд орж байх үедээ хэн хүний анхаарлыг татахааргүй туранхай охин байсан түүний гэнэтхэн л дур булаам хөхтэй болчихсон “нууцыг” загварынхан нь гоо сайхны мэс засалтай холбож ярьдаг юм билээ. Юутай ч,  өөрийнхөө гоо үзэсгэлэн хийгээд гоолиг бие галбирыг нүцгэн зургаараа “алдаршуулаад” байгаа мисс О.Ариунзул хэсэгтээ л уйдахааргүй хэцүүхэн шүүмжлэлд өртөж явна.