Жиргээчид энэ өдөр ярих сэдэв, шүүмжлэх асуудалтай өнжив. Учир нь 0101 УБҮ гэх тансаг машин хэнийх вэ гэх асуулт сошиал орчинд тарж багагүй ярианы сэдэв гаргаад авч. Мэдээж энэ бол УИХ-ын гишүүд, сайд дарга нарынх гэдэг нь тодорхой. Нөгөө хаана ч явсан хангинуулж явдаг Маяктыг нь харахад л даргын машин гэдгийг нотлоод өгч байна. Тэгвэл энэ чинь Хууль зүйн сайдынх нь машин болж таарсан. Тэрээр энэ талаар “Саяхан манай яамныхны хуучин машинуудад зохицуулалт хийхэд машин ирсэн шүү. 300 гаруй сая төгрөгийн үнэтэй гэсэн. Иргэдийн шүүмжлэлийг ойлгож байна” гэсэн хариулт өгсөн юм. Энэ машины үнийг захын нэг хүн хүртэл хэлж байхад мань эр бүр ор тас мэдээгүй, дөнгөж сонссон аятай хариулна лээ. Олон хэргийн талаар сайдаас асуух асуулт байгаа ч тэр болгонд хариулдаггүй хэрнээ машин тэрэгний асуудал дээр ийм хурдан хариулах гэж. Түүний нуруун дээр зөндөө ажил байхад ийм машин тэрэг яриад сууж байх ёстой юу? Өнөөдөр Монгол улсад хичнээн хууль зөрчигдөж, хичнээн хүн гэмт хэргийн золиос болж байгаа билээ. Түүний хувьд Улс төрд олон жил суусан туршлагатай хүмүүсийн нэг. Гэтэл нэг төмөртэй зууралдаад л тэрийгээ гайхуулж явах Нямдорж сайдын ажил биш байлтай даа. Сайдын гангарааны машины талаар: Энэ машин 2018.01 сард Монголд орж иржээ. Саудын Арабын сайтуудад уг автомашин 100.000 гаруй ам.долларын үнэтэй байгаа. Төгрөгөөр бол 270 сая болж байх жишээний. Үүнд тээврийн зардал, онцгой албан татвар, гаалийн татварууд нэмэгдсэн 300 сая орчим болно. Гэтэл иймэрхүү үнэтэй машин унах мөнгө тэдэнд яаж олдоод байна вэ? Төрийн толгойд сууж айхтар тансаглал дунд хөвөрч яваа эд нарт бид нарын татварын мөнгө их л зохиж байгаа бололтой. Гэтэл ард түмэн чинь цалингаас цалингийн хооронд, өрнөөс өрний хооронд яаядаа гэмээр хэцүүхэн амьдарч байна. Гэтэл төрийн мөнгийг хулгайлж тансаглаж яваа энэ хүмүүс нэг айлын амьдралыг овоо дээш нь татах мөнгөөр НЭГ МУУ төмөр авч гангарч байх гэж. Бидний төлсөн татвар хичнээн 570 болсонг бид мэдэхгүй. Ийм шударга бус нийгэм улам хөлжсөөр байхад бид яаж хөгжих юм бэ? Өнөөдөр ард түмэн Приус унаад явж байж шар нь асаад замын голд унтарч байна. Харин зах замбараагүй идэштэй энэ машинуудад хаанаас бензин олдоод байна. Үгүй мөн гайхалтай шүү. Ард иргэд, тэдний мөнгийг хулгайлагчдын амьдралын ялгаа ийм л байна. Ийм нийгэмд бид шударга ёс яриад амны л гарз болох нь дээ.
“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.куб-аар усны нөөц нэмэгдэнэ
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
"Төв Азийн III органик форум ба экспо – 2026 " Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ
Сүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал