Он гараад л Хүрэлсүхийн засгийн газар “Чингис бонд”-ын эхний өр болох 500 сая ам.долларыг төлж барагдуулах үйлдлээ Сангийн яаман дээр хийж харуулав. Гэтэл яг үүнтэй зэрэгцээд шатахууны үнийн талаар яриа цухуйсан. Гэтэл бид түүнийг нь анзаараагүй байсаар үнэ өсөж, бензин өгөхөө байх үед ойлголоо. Хэрвээ та санаж байвал
Засгийн газраас Чингис бондын өрийг төлөх асуудал яригдаж эхлэнгүүт шатахууны үнэ нэмэгдэх асуудал яригдаж эхэлжээ. Гэвч Засгийн газраас үнийг нэмэхгүй байх асуудлыг гурван сар барьсан гэх. Тэгвэл өнөөдөр нефтийн үнэ Үнийн зөвлөлийг хуралдаагүй байхад дур мэдэн үнээ нэмсэн нь жирийн ард иргэдийг тэр дундаа жолоочдыг бухимдуулж байна. Ерөнхий сайдыг шатахууны үнийг өсгөлөө гэж харааж, хардаж эхэллээ. Учир нь өр тэглэсэн асуудлаар У.Хүрэлсүх мэдээлэл хийхдээ “Нефтийн үнэ ханш өсөх хандлагатай байгаа. Засгийн газар 2017 оны аравдугаар сараас хойш шатахууны үнийг тодорхой хэмжээнд барьсан. Харамсалтай нь, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсч байна. Үүнийг дагаад шатахууны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэх нөхцөл байдал үүслээ. Нефть импортлогч аж ахуйн нэгжүүд алдагдалтай ажиллаж эхэлсэн. Тийм учраас Засгийн газраас бүх үнийг хатуу барьж чадахгүй” нь шатахуун импортлогчдыг өөгшүүлсэн үйлдэл болсон.
ШӨХТГ-аас дур мэдэн үнэ нэмэх ёсгүй, ШТС-иудыг шалгаж эхэлсэн байгаа гэх мэдээллийг өчигдөр хийсэн билээ. Яагаад Ерөнхий сайд шатахууны үнэ нэмэгдэнэ гэж ярих болов. Уг нь бол шатахууны үнийг нэмэхгүй байх бодлогыг төр баримтална гэж ярьж, хэлж байсан бүхнээ мартсан бололтой. Энэ яриа дуусаагүй байтал ерөнхий сайд их л сайн хүн болж харагдах гэсэн бололтой 1-р сарын 24-ний хуралдаанаар Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт “НЕФТЬ боловсруулах үйлдвэр” байгуулахаар болж, энэхүү шийдвэрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан ард иргэддээ дуулгаж, түүнчлэн би өөрөө хариуцаж, хатуу хяналттайгаар ажлыг нь явуулах болно гэж мэдэгджээ. Гэтэл Монголдоо нефть боловсруулах үйлдвэр байгуулах талаар ганц Хүрэлсүх ам нээсэн юм биш. АН-ын удирдлагын үед Шинэчлэлийн, Шийдлийн Засгийн газрууд ч энэ асуудалд анхаарал хандуулж, Хэнтий аймгийн Бор-Өндөрт газрын тос, нефтийн үйлдвэр байгуулах шийдвэр гаргаж, тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнөө маргаашгүй барчих юм шиг хэсэг шоудсан нь үнэн. 15 жилийн өмнөөс яригдсан нефтийн үйлдвэр барих 15 төсөл яригдсан байдаг. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын мэдээлсэн энэ шийдвэр бол 16 төсөл. Үгүй ээ мөн сайхан тархи угааж байгаа юм шүү. Петровисийн Оюунгэрэл гэж нөхөр бензиний үнээ нэмж ард иргэд бүхимдаж байхад манай сайд за тэгээд өөрсдөө мэд гээд БНСУ-ыг зорьсон гэх яриа ч гарсаар. Тэгэхээр энэ шатахууны үнийн өсөлт Хүрэлсүхтэй хамаатай гэх яриа ортой байж ч болох юм. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суухав гэж үг байдаг даа.
“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.куб-аар усны нөөц нэмэгдэнэ
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
"Төв Азийн III органик форум ба экспо – 2026 " Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ
Сүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал