Жүжигчин Ө.Мөнгөнтулга гэхээр л харгис, хэрцгий эсвэл аймшгийн киноны дүр санаанд ордог нь нууц биш. Бүтээсэн дүрүүд нь үзэгчдэд ийм ойлголтыг өөрийн эрхгүй төрүүлдэг.Эсрэг дүрийг амилуулж түүгээрээ үзэн ядуулна гэдэг нь тухайн жүжигчний хэр чадвартайг илтгэх биз. Харин тэрээр сүүлийн үед кинонд дүр бүтээхээс илүүтэй багшлах эрдэмд суралцаж байгаа сурагтай. Түүнийг Зохиомж дээд сургуулийн жүжигчин, найруулагчийн ангиудад багшилж байгаа гэх. Чимээгүйхэн байсан жүжигчин залуу Папараццийн дуранд ийн өртлөө. Харин их сонин байдлаар. Тэрээр Орилоон киноны нээлтэнд 2005 онд байгуулагдсан "Desire" хамтлагийн гишүүн Солотой тун чиг дотно орж ирнэ лээ. Сологийн хувьд хамтлаг нь тарсны дараа ганцаарчилсан уран бүтээл хийж эхэлсэн ба ETV-ийн "Open house" шоуны хөтлөгчөөр ажиллаж байсан. Мөнхтулга, Соло хоёрыг багш шавийн барилдлагатай гэдэг. Харин энэ зургийг харахад манай хоёр арай л дотно харагдах юм. Арай тэд багш шавийн харилцаанаас хайр сэтгэл рүү үсрэх гээд байна уу? Тийм байсан ч буруудах юм алга даа
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ