Фэйсбүүк хуудас ирэх гуравдугаар сарын 15-нд хаагдах тухай мэдээлэл цахим орчинд тархаж, хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна. "Weekly World News" сайт энэ тухай анх нийтэлж, Марк Зукерберг сэтгүүлчдэд албан ёсоор мэдэгдэл хийсэн мэтээр байна. Харин энэ мэдээлэл нь худал зүйл болохыг мэдээллийн технологийн аюулгүй байдлын “Sophos” компани анхааруулав.
Тус компанийн ахлах зөвлөх Грахам Клули “Фэйсбүүк хаагдахгүй учир гэрэл зургуудаа нөөцөлж хадгалах шаардлагагүй. Энэ үйл явдал интернэтээс уншсан мэдээлэл бүрдээ итгэж болохгүй гэдгийг бидэнд харууллаа. Гэмт хэрэгтнүүд ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд интернэтээр хүмүүсийг төөрөгдүүлж, хортой мэдээлэл буюу спам тараах явдал газар авч байна. Хортон програмаас үүдэлтэйгээр хүмүүс хувийн мэдээллээ алдаад зогсохгүй нийгэмд асар их сөрөг нөлөө үзүүлж байна” хэмээн мэдэгджээ.
Харин Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цузерберг 2018 онд бид хүмүүсийн фэйсбүүкт зарцуулж буй цаг хугацааг багасгахад анхаарч ажиллах талаар мэдэгдсэн байна.Тодруулбал энэ долоо хоногоос хэрэглэгчийн мэдээний талбар /news feed/ дээр ташаа мэдээлэл цацдаг байдлыг болиулж, тухайн мэдээллийг үнэн бодитой эсэхийг нягталж зөвхөн эх сурвалжийн мэдээллийг оруулдаг болох аж. Үүний тулд танд харагдаж буй видео мэдээ, пост, зурагтай мэдээллийг таны фэйсбүүкийн мэдээллийн талбар дээр харагдах эсэхэд шүүлт хийх арга барилаа өөрчлөх юм байна. Бид фэйсбүүк хэрэглэгчдэд мэдээллээ шуурхай түгээх боломжийг олгосон ч үндсэн зорилгоосоо хазайж байгаа учир улам хүчээ авахаас нь өмнө энэ асуудлыг шийдэхээс аргагүй болж байна гэдгийг Марк Цузерберг онцолжээ.
“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.куб-аар усны нөөц нэмэгдэнэ
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
"Төв Азийн III органик форум ба экспо – 2026 " Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ
Сүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал