Дууны тэмцээн дамжиж ниссэн шувуухайнууд


THE VOICE шоуны анхны дугаараас л нэлээдгүй өндөр үнэлгээ авсан хүмүүс бол Насанбуян, Мөнх-Эрдэнэ нар. Шүүгчдийг бүгдийг нь эргэж хартал нь дуулсан тэднийг үзэгчид их л харсан санагдаж байгаа байх. Аргагүй ээ дуучин Насанбуяны тухайд "Оддын эрэлд", "Балхжавын дууг хэн сайн дуулах вэ" "Universe Best Songs"гэх мэт уралдаан тэмцээнд оролцож олонд танигдаж байсан бол Г.Мөнх-Эрдэнэ "Universe Best Songs", "My Voice" зэрэг уралдаануудад оролцож байжээ. Үгүй ээ мөн шантардаггүй, хичээл зүтгэлтэй хүмүүс юмаа. Ямартай ч дуу хөгжимд дуртай, тэмцээн уралдаан бүрийг өнгөлж явдаг энэ хүмүүс THE VOICE-Д ч гэсэн чансаа өндөртэй оролцогчдын тоонд зүй ёсоор орох биз ээ.