Алтантүрүүгийн Танайд хоноё нэвтрүүлэгийн энэ удаагийн дугаар ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Тэрээр Өмнөговь аймгийг зорьж нэгэн айлд хоносон нь Оюутолгойн ажилтны гэр байсан нь ийнхүү түүнийг шүүмжлэлд өртүүлээд байна
Түүний зочноо сонгох үйл явцын талаарх цахим орчны зарим хошигнолоос хүргэвэл “Алтантүрүү өмнийн говьд алдартай Ханбогдын гудамжинд алхаж явна гэнэ. Тэр бодвол хонох айлаа л хайж явсан байх. Тэгж яваад санаандгүй нэг хүнтэй уулзсан чинь тэр нь яагаад ч юм Оюутолгойн ханган нийлүүлэгчийнх байжээ. Мэдээж Алтантүрүү юм чинь тэднийд хоночихсон.
Тэгээд маргааш нь нийслэл рүү буцах гээд онгоцны буудал дээр сууж байгаад яагаад ч юм бас нэг эрэгтэй хүний бараа олоод харчихсан. Тэгээд мөнөөх хүнтэй танилцахад ахиад л яагаад ч юм Оюутолгойн ээлжийн ажилчин. Алтантүрүү ахиад л нөгөөх айл руу хонохоор явав” гэжээ. Ийнхүү Алтантүрүү Өмнийн говьд очсоноор Оюутолгойгийн хоёр ч айлд хоносноор тавилттай өрнөлтэй жүжиг хэмээх гуншинг хүртээд буцжээ. Овоо хөөрхөн үзэж харах, сонсох юмтай нэвтрүүлэг маань ингээд л мөнгөний юм болоод явчихлаа хэмээн хүмүүс ам муутай байсаар л байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна