Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон өвлийн олимп тун удахгүй эхлэх гэж байна. БНСУ-д болох “Пёнчан-2018” өвлийн XXIII олимпын наадмын бамбар Өмнөд Солонгосын хотуудаар аялсаар байна. Хоёрдугаар сарын 9-нд нээлтээ хийх өвлийн олимпын бамбар буухиалах арга хэмжээнд оролцсон “Номин Холдинг” ХХК-ийн Ерөнхийлөгч Ш.Баярсайхан өвлийн олимпын бамбарыг буухиалсан анхны Монгол хүн боллоо.
Түүний олимпын галт бамбар буухиалан явахдаа хэлсэн үгийг та бүхэнд хүргэж байна.
“Энэхүү арга хэмжээнд оролцох болсондоо туйлын их баяртай байна. Олимпын бамбар эртний Грекээс ирсэн. Солонгос улсад 101 өдөр аялах бөгөөд 9 муж, 8 том хотоор дамжин явсан. Манай сүлжээ дэлгүүрүүдээр сар бүр үйлчлүүлдэг 1,2 сая гаруй хэрэглэгч, Гадаад, дотоодын нийт 10,000 гаруй харилцагч, “Номин Холдинг” ХХК-ийн 5000 ажилтандаа баярлалаа, энэ боломжийг олгосон “Кока кола”-ын хамт олонд болон аав ээж, гэр бүлийнхэндээ баярлалаа. Ирэх жилдээ Монгол хүн бүр амжилттай байхыг хүсэн ерөөе. Монголчууд мандтугай хурай” хэмээжээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна