Ерөнхийлөгчийн 2000 төгрөгийн хоол гэнэ дээ


Өчигдрөөс хойш цахим хуудсаар одоогийн болон экс ерөнхийлөгч нарын өдрийн хоолны зардлын талаар мэдээлэл хөврөв. Өмнөх ерөнхийлөгч Элбэгдоржийг ихээхэн зардал гаргадаг байсан гэдэг. Энэ удаа түүнийг 2 сая төгрөгийн хоол өдөрт иддэг байсан гэж байна. Аа харин манай одоогийн ерөнхийлөгч Баттулгыг 2000 төгрөгөөр хоол иддэг гэнэ дээ. Ихэвчлэн гэрээсээ хоол авчирч улсын мөнгийг хэмнэж байна гэх. Энэ тайлбарын дор ерөнхийлөгчийн хоёр пирошки бариад инээчихсэн зураг цохиж явна. Энэ нийтлэлийн дор олон түмэн бас л хоёр хэсэг хуваагдаж. Үгүй ээ мөн сайн хүн шүү. Түүнийг сонгосондоо баяртай байна гэх. Харин нөгөө хэсэг нь хэн нотлох юм. Эвлүүлэг байна, наадах чинь албаар авахуулсан зураг байна л гэнэ. Харин таны хувьд?