Өчигдөрхөн гэхэд л дуучин A COOL урлагийн хэдэн ах эгч нараа шагналд тодорхойлоод авсан. Тэгвэл өнөөдөр дуучин Дэлгэрмөрөн Хар сарнайн Амарааг төрөөс шагнал хүртэх ёстой талаар ярив. Тэрээр Олон л хүн шагнал авч байхыг харж байлаа,оносон нь ч байна оноогүй нь ч байдаг л юм билээ хөөрхий.Би дотроо бодож явдаг нэг үгээ хэлмээр санагдаад байдаг юм.Миний мэдэх амьдралын ертөнцөд ХАР САРНАЙ хамтлаг шиг омогшил төрүүлдэг,олон олон түмнээ мандуулж бадраасан ийм хамтлаг одоогоор харагдахгүй л байгаа.
Би мэдэнэ л дээ тэдний эрч хүчийг ашиглаж байсан намуудыг.Эргээд харах нээ харин их өөдгүй улс байдаг юм байна даа гэж бодож явдаг юм,энэ төрийн өмнө нэр зүүсэн зүтгэлтнүүдийг ажаа л байхад.Тэд бараг 30н жил болж байна шүү дээ.
Ёстой хүний элэг доог болмоор хүмүүс гавъяа шагналаа сурталчилж байхад,халхыг сэрээдэг ХАР САРНАЙ соёлын тэргүүн ч байдаггүй гэж бодохоор бүр гайхаад би дандаа гавьяа шагналаасаа татгалзсаар явдаг юм.
Даан ч дээ нээрээ гомдмоор юм.Миний л мэдэх жинхэнэ гавьяаг тэд бүтээсээр байгааг жинхэнэ халхууд л үнэлэх бололтой.
Ичиж байна соёлд нэвтэрсэн соён гэгээрүүлэхийн оройд заларсан биднээр нэр барьсан бэртэгчингүүдээ!
Тэр хүмүүсийг харж,ичээж,нэгийг бодтол share хийгээч ХАР САРНАЙ гийн улаан фен залуусаа!Нээрээ л үнэн үг хэлжээ. Олон уран бүтээлчид хийсэн бүтээсэн зүйлгүй байж шагнал урамшуулал авсаар байдаг ч бүхий л амьдралаа урлагт зориулж төрийн түшээдийн зарим нэг үйл ажиллагааг нуруун дээрээ үүрч гаран хэдийгээ шагнахад яах вэ дээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна