OOGII Австрали хүүхдүүдэд тусладаг


Австралид Монгол брэндийг бий болгоод байгаа OOGII багаасаа л эх орондоо эмнэлэг барих хүсэлтэй байсан талаараа дурдаж байсан. Харин тэрээр энэ мөрөөдлөө өдөө болтол орхиогүй Австралийн зүрхний өвчтэй хүүхдүүдэд хандив өгдөг гэнэ. Тэрээр "Би Австралийн зүрхний асуудалтай хүүхдүүдэд тусалдаг юм аа. Боломжоороо л ... багахан... Тэгтэл энэ ТББ над руу байсхийгээд л вино явуулах юм "Бидэнтэй хамт байдаг, үргэлж дэмждэг (support) танд баярлалаа гээд. Инээдтэй юм аа тэгэхээр хүн улам илүү хичээдэг юм байна.  Бас Монголын тусламж авдаг ТББ аа та нар минь тусалдаг албан байгууллага, хувь хүмүүстээ вино биш юм аа гэхэд мэндчилгээ ядаж явуулаад талархлаа илэрхийлж байвал тэд маш идэвхтэй тусална байх.  WSU-д сурч байхад багш маань World Vision-р Монголын хөдөө (Говьд) байдаг охинд тусалдаг юм байна, тэгсэн бусад багш нар нь байнга гоё захиа авдаг, хүүхдийн зурсан зураг талархал (бусад орноос) авдаг ганцаараа жилдээ нэг удаа л захиа авдаг гэж гомдонгуй хэлж байсан. Өгөхөд учир бий. Мөн авахад ч их учир байдаг бололтой! Бид өгч ч бас авч ч сурах хэрэгтэй юм шиг!" хэмээжээ