Цогтоод 3000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй


Эмоци продакшны Цогтоо, Маскын Жижгээ нар ORANGE  студитэй хамтран +17 инээдмийн цувралаа хүргээд байгаа билээ. Энхий анги цахим ертөнцөөр үнэгүй гарсан ба дараагийн 2 анги нь univision, looktv, ddish tv-гээр дамжуулан үзэгчдэд хүрээд байгаа. Эдгээр сувгийн үзэгчид нууцаар бичлэг хийн цахим хуудсуудад байршуулсаар байгаа. Харин тэдний хулгайн бичлэгийг үзсэн хүмүүс хүний хөдөлмөрийг үнэлдэг бололтой. Жүжигчин залуусын хувийн дансруу төлбөр болох мөнгөө шилжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн үзэгчид олширсон бөгөөд залуус энэхүү үйлдэлд нь ихэд урамшин уяран суугаа сурагтай. Манайхан ч бас нэг үеэ бодвол хүний хөдөлмөрийг үнэлж суржээ. Болоодоо болоо.