Имарт буюу Скай Хайпермаркет ХХК Үндэсний жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой “Монголд үйлдвэрлэв” төсөл хөтөлбөрийг санаачлан эхлүүллээ. Тэд МҮХАҮТ, ХХААХҮЯамтай хамтран Монголын Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжин ажиллах юм байна. Тус ажлыг хэрэгжүүлэхээр Имарт болон МҮХАҮТ хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
“Монголд үйлдвэрлэв” хөтөлбөр нь 5 үе шаттай үргэлжилж Жижиг дунд үйлдвэрлэгч нарт бараа бүтээгдэхүүнээ худалдаалах, олон нийтэд танилцуулахад шаардлагатай мэдээ мэдээлэл, зөвлөгөө, байр талбай гаргах зэргээр тусламж дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх юм байна.Өмнө нь 2016 онд Имарт, МҮХАҮТ хамтран “Export to Korea” хөтөлбөрийг хэрэгжүүлэн Монгол чацарганы шүүс Солонгосын Имарт сүлжээнд худалдаалагдаж эхлэсэн билээ.
“Монголд үйлдвэрлэв” төслийн эхний үе буюу Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний худалдаа өнөөдөр Имарт дэлгүүрт эхэлсэн бөгөөд Сар шинийн баярт зориулагдсан бараа бүтээгдэхүүнтэй Жижиг дунд үйлдвэрлэгч нар оролцож байна.
Имарт болон МҮХАҮТ хамтын ажиллагааны хүрээнд цаашид 21 аймгийн шилдэг үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнтэй танилцах, МҮХАҮТ-д үзэсгэлэн гаргах, Имарт дэлгүүрээр худалдаалах боломж нөхцөлөөр хангах, цаашлаад экспортонд гаргах зэрэг олон ажлууд ээлж дараатай хийгдэхийг мэдэгдлээ.
“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.куб-аар усны нөөц нэмэгдэнэ
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
"Төв Азийн III органик форум ба экспо – 2026 " Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ
Сүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал