Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаас насанд хүрээгүй хүн хүчиндэхээр завдсан хэргээр Б.Дашзэвэгт есөн жилийн хорих ял оноолоо. Яасан ч хурдан шалгаад яасан хурдан хорчихвоо. Хөгшин хонины насгүй болсон хөгшинийг их л хурдан бариад хорчихлоо. Гэтэл хүчин хийсэн, хийхийг завдсан хүмүүсээс яагаад нэг нь ч шоронд ороогүй байна вэ. Б.Давшзэвэгээс гадна улстөрийн зүтгэлтэн нөхөд ч гэмт хэрэгт нэр холбогдоод явж байна. УИХ-ын гишүүн Д.Гантулга 2016 оны зургадугаар сарын 12-ны өдөр Ч.Н гэх бүсгүйг хүчиндсэн хэрэгт холбогдоод үнэн, худал нь мэдэгдэхгүй дуулиан болсоор. УИХ-ын гишүүн Д.Мурат, Б.Бахытгүл гэдэг бүсгүйтэй нэр холбогдоод бас л шүүх, цагдаа болоод явж байна. 2017 оны дунд үеэс эхэлсэн үйл явдал юм билээ. 13 настай охиныг хүчирхийлсэн Б.Жавхлан нарын хоёр этгээд өнөөдрийг хүртэл шүүхээс ял шийтгүүлээгүй. Тэр бүү хэл 13 настай охиныг өөрөө архи ууж, архины хордлогоор нас барсан тухай Шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулсан. Талийгаачийг хээр аваачиж булаад хөдөө орон нутаг руу гэмт хэрэгтнүүд зугтахаар төлөвлөсөн тухай мэдээлэл ч гарсан. Энэ эмгэнэлт хэрэг 2017оны наймдугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн. Б.Дашзэвэг 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүчингийн хэрэг үйлдэхийг завдаж, мөн сарын 27-ны өдөр хоригдож, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүхээс ял сонслоо. Богино хугацаанд шийдэгдсэн гэсэн үг. Гэтэл түүнээс өмнө жигшүүрт хэрэг үйлдсэн этгээд, хүчингийн, хүчирхийллийн хэрэгт холбоотой байх магадлалтай эрхмүүд юу ч болоогүй мэт хэрэг нь шийдэгдэхгүй бараг өөрсдөө хохирогч аятай аяглах нь ямар учир шалтгаантай юм бэ? Яагаад хүчин хийчихсэн хүмүүс яваад байхад зөвхөн Дашзэвэг гуайг бариад авчихсан байгаа нь сонин л юм.
“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.куб-аар усны нөөц нэмэгдэнэ
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
"Төв Азийн III органик форум ба экспо – 2026 " Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ
Сүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал