Оны өмнөхөн олон нийтийг хамарч чамгүй маргаан дэгдээгээд авсан хэрэг бол "Бридж" Ганхуягийн охин Номуундарийн хэрэг. Энэ хэрэгт нэр холбогдсон хүмүүсийн нэг болох "Амжилтаа ахиулъя" ТББ-ын тэргүүн, Монголын Бодибилдинг Фитнессийн холбооны ерөнхийлөгч Г.Анархүү ийн тайлбар хийжээ. Тэрээр "Миний харж байгаагаар бид тав Улстөрийн том тоглоомын золиос болчихов уу даа гэсэн таамаг байна. Тэр бичлэг аль 11 сарын 30нд хийгдсэн. Тухайн үедээ фэйсбүүкээс устгагдсан мөртлөө 12 сарын 12ны өдөр дахин гарч ирсэн байсан. Тэр үед ард түмний зүгээс ач холбогдол өгч байсан зүйлс УИХ-аар орсон. Тэр сенсаацийг илүү том сенсаациар дарчихсан юм болов уу гэж би харсан. Тавин хэдэн хүнээс ганцхан намайг барьж аваад балбаад эхэлсэн. Энэ бол миний л таамаг. Үнэхээр Улс төрийн том тоглолтын золиос болчихов уу? тэр таван залуу. Эсвэл зохион байгуулалттай нэг юм явчихав уу?би үнэхээр ойлгоогүй. Гэхдээ одоо бүх юм ард үлдсэн. Би хоёр хоног үнэхээр сэтгэлээр унасан. Бүх хүн намайг буланд шахаад "Чи бол муу хүн" гээд л чичилж байгаа юм шиг санагдсан. Гэхдээ энэ олон жил олон салбарт хүч үзсэнийх олон сайхан найз нөхөд, хамт олон надад байдаг болохоор "хөөе залуу минь чамайг дэмжиж байгаа шүү, ийм тэнэг юмнаас болж битгий нервтэж сэтгэл санаагаар унаарай" гэж надад аягүй их хэлж байсан. Тэр нь л надад гоё байсан" хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна