Хувьсал продакшны жүжигчин Ганцэцэг Хөдөлмөрийн Гавъяаны Улаан Тугийн одонгоор энгэрээ мялаасан гэнэ. Энэ талаар хамтран зүтгэгч Ганчимэг өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Багадаа “галзуу Ганаа” хочтой байсан ч үзэгчдэд "алаг нүдэн" Ганаа нэрээрээ танигдсан тэрбээр 2000 онд СУИС-ийн Кино драмын ангийг ганцаараа улаан дипломтой төгсчээ.СТА Д.Ганцэцэг анх “Морьтой ч болоосой” киног үзээд жүжигчин болохоор шийдсэн бөгөөд “Гавьяат жүжигчин Т.Цэвээнжав гуай л надад жүжигчин болох хүсэл мөрөөдөл төрүүлсэн” гэж ярьдаг. Түүний тоглосон анхны гол дүр “Надаар тоглосон хайр” жүжиг юм. Мундаг жүжигчин бүсгүйдээ баяр хүргэж аз жаргал хүсье.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна