Балхжавын нялх бэр


Урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын том хүү найруулагч Б.Чингүүнийг өдгөө хүмүүс андахгүй. Бээжингийн их сургуулийн кино урлагийн академийг найруулагч мэргэжлээр дүүргэсэн энэ авьяаслаг залуу чамгүй хөрөнгөний эзэн гэгддэг ч, баярхаж аархахаас илүүтэй шаргуу хөдөлмөрлөхийг урьтал болгодог нэгэн.Анхны амьдрал нь бүтэлгүйтсэн ч өөрөөсөө үе мултарсан нялх жүжигчин амрагтай болоод авсан. Түүний гэргийг 18 нас УСК-ны гол дүрд тоглосон гэдгээр нь мэдэх биз ээ. Танилцаад удаагүй ихрүүдийн аав ээж болсон билээ. Өдгөө нөхрийнхөө кинонд хааяа хааяахан дүр бүтээж олонд хальт харагдаад амждаг жүжигчин бүсгүй баян нөхрийнхөө тансаг байшинд ихрүүдээ хараад амар тайван амьдарч байна.