Өчигдөр шөнө хэсэг бүлэг залуус машиндаа бензин хийхээр МТ шатахуун түгээгүүр лүү очсон байна. Тэднийг очих үед 92 байхгүй гэж хэлсэн ч удаа ч үгүй бензиний машин ирээд юүлээд авсан гэнэ. Өнгөрөгч долоо хоногийн сүүлээс эхлээд л "Магнай трейд", "Сод монгол", "Тэс петролиус" гэсэн компаниуд бензиний хомсдол үүсгэж, үнээ өөрчилсөн. Тиймээс ШӨХТГ-аас удаа дараа хууль зөрчиж байгаа компаниудын эрхийг түдгэлзүүлэх саналыг гаргасан. Гэтэл тэднийг шалгах гэж байгааг мэдээд ийм муу санаа гаргаж шатахуунаа юулж авч байх юм. Мөнгөнд тархи толгойгоо мэдүүлсэн, ард түмнээ шулж дуусдаггүй энэ хүмүүсийг яах вэ? Өөрсдөө л болж байвал Монгол улс, ард иргэд хэнд хамаатай юм гэх аминчхан үзлээ хэзээ хаях улс вэ? Ийм хүмүүсд яаж хэлвэл ойлгох юм бол доо. Шунал ихэдвэл шулам болно гэж.....
“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.куб-аар усны нөөц нэмэгдэнэ
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
"Төв Азийн III органик форум ба экспо – 2026 " Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ
Сүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал