Тоймч Б.Дашзэвэгийг нөгөөдөр шүүнэ


Өнгөрөгч 10 дугаар сард олон улсын сэтгүүлч, улс төрийн тоймч Б.Дашзэвэг бага насны хүүхдийг хүчирхийлэхийг завдсан хэрэгт холбогдож нийгмийг багагүй цочирдуулсан. Түүнийг шүүх цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал нөгөөдөр /2018.01.17/ Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох аж. Түүнчлэн тоймч Б.Дашзэвэгийн биеийн байдал муудсан тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн түүнийг яллагдагчаар татаж, нэг сарын хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэснийг Шүүхийн олон нийттэй харилцах хэлтэс мэдээлсэн билээ.