Реппер бүсгүй хайрандаа шатаж явна


Бамбагар эршүүд охин Universebest songs наадмын 3-р байранд орж Амархүүгээр нэг хэсэг продюсерлуулж байсан ч түүнтэйгээ ам зөрж хоцорсон хүн бол реппер Дөлгөөн. Түүнээс хойш урлагаас арчигдаж БНСУ-д амьдарч ухаан алдаж унтлаа турсан тэрээр сайхан бие хаатай болон эргэн ирсэн. Ирсэн даруйдаа ч найз залуутай болсноо зарлаад авсан тэрээр жаргаж яваа бололтой. Байнга л найз залуутайгаа авахуулсан зургаа цахим хуудсандаа нийтэлж түүнийхээ дор гоё ганган үгнүүдийг бичиж суугаа. Хамгийн сүүлд л гэхэд Ирээдүйгээ чамгүйгээр төсөөлж чадахгүй нь гэдэг хайр байдаг л юм байна хэмээжээ. Үүнийг нь харахад тэрээр энэ удаа насны хайраа жинхэнээсээ олсон бололтой шүү.