Сошиалд идэвхитэй байхаар аавдаа хэлж ойлгуул


Манай ерөнхийлөгчийн охин Намуун цахим хуудаснаа дэндүү идэвхитэй нэгэн. Түүний оруулж байгаа мэдээ мэдээлэл, сэтгэлийн үгнүүд нь дандаа л ард түмний талд байгаа мэт харагддаг. Үргэлж л засгийн газар руу турхирсан постууд оруулж байдаг ч үүний төлөө хийж байгаа зүйл алга. Тэрээр аавынхаа хамгийн ойрын томоохон зөвлөх баймаар. Өчигдөр гэхэд л ард түмэн утааны эсрэг хэвтээ жагсаал хийсэн. Энэ талаар зураг дүрс оруулсан нэгэн хүний постыг өөрийн хуудсандаа шэйр хийж Ард түмнээ битгий дутуу үнэлээрэй хэмээн тайлбар хийжээ. Өөрөө ч очиж үзээгүй, утаа ямар хэмжээнд хүрснийг ч мэдэхгүй байж их л анхаарал хандуулж байгаа мэт байх юм. Үнэхээр л ард түмнээ гэсэн бол үүний төлөө хөдлөх хэрэгтэй. Ерөнхийлөгчийн яг хажууд байгаа юм байж үүний төлөө зөв алхам яагаад хийхгүй байгаа вэ. Түүний энэхүү пост нь ард түмний төлөө сэтгэлтэй байна гэхээсээ илүү тэдний тавлаад, доромжлоод байгаа мэт байна. Мөн Намууны постон дор ард иргэд аавдаа л хэл хэмээж байлаа.