Амралтын өдөр эхэлж байна. Та энэ өдрүүдэд гэр бүлийнхэнтэйгээ юу хийхээр төлөвлөж байна. Сэтгэл сэргээсэн, мартагдашгүй өдрүүдийг өнгөрөөхийг хүсэж байгаа бол бидний бэлтгэсэн энэхүү нийтлэлийг уншаарай. Эдгээрээс санаа авч, гэр бүлээрээ дурсамжаа бүтээгээрэй.
1. Цана, чаргаар гулгах

Амралтын өдрийг утгатай өнгөрүүлэх нэг арга бол гэр бүлээрээ цана, чаргаар гулгахаар явах. Очих газар луугаа өглөө эртхэн босоод гарвал, хүн багатай, дараалал, хүлээлт байхгүй, түгжрэл ч байхгүй байх учир таныг стресстүүлэхгүй. Хүүхдүүдтэйгээ хамт цасан хүн хийхээ битгий мартаарай. Өглөөний цэвэр агаарыг мэдрэх нь хамгийн чухал юм шүү. Мөн энэ өдрөө үүрд хадгалахын тулд бичлэг болон зураг авахуулж, зургийн цомгоо чимээрэй.
2. Гадуур хооллох
Амралтын өдрөөр гэртээ цаг гарган хоол хийх хэдий сайхан ч гэсэн амралтын аль нэг өдрийг сонгон, өвөрмөц хоолтой рестораныг сонгоорой. Ямар хоол сонгохоо шийдэхэд хэцүү байгаа бол газрын зураг дээрээс нэг улсын нэрийг санамсаргүй сонгоод, тэр улсынхаа хоолыг амталж үзэхийг зориорой. Таны амралтыг шинэ, содон амт улам чимэх болно.
3. Спорт клубүүдээр үйлчлүүлэх
Манай улсад спортоор хичээллэх боломжтой газрууд өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа нь үнэхээр сайшаалтай. Та гэр бүлээрээ амралтын өдрөө сонирхолтой байлгах үүднээс спортын төрлүүдийг жижиг цаасан дээр нэг нэгээр нь бичээд сугалаад, тухайн сонгогдсон спортоор тэр өдрөө хичээллээрэй.
4. Зургийн цомог хийх
Сүүлийн үед хүмүүс өөрсдийн зургаа гар утас болон компьютерт хадгалах нь түгээмэл болсон. Гэхдээ таны утас алдагдах, компьютер чинь гацаж, эвдрэх тохиолдолд таны бүх дурсамж байхгүй болно гэж бодохоор харамсалтай байгаа биз дээ. Тиймээс зургийн цомог бүтээхийг ажил хэрэг болгоод амралтын өдрөөр амжуулаарай. Эсвэл унтлагын аль нэг өрөөнийхөө ханыг гэр бүлийг зургийн цомгоор чимж болно шүү дээ.
5. Уламжлалт өдөр бий болгох

Амралтын хоёр өдрийнхөө аль нэгийг ямар нэгэн уламжлалт өдөр болгож хувиргаарай. “Гэр бүлээрээ”, “Хамтдаа” гэх мэтчилэн нэрлээд тухайн өдрөөрөө өглөөнөөс орой хүртэлх төлөвлөгөөг гаргаж, хөгжилтэйгөөр өнгөрүүлж болно шүү дээ. Тухайлбал:
Гэх мэтчилэн төлөвлөгөө гаргаж болно шүү. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлж байх нь танд ирэх аз жаргалын ихэнх хувийг бүрдүүлж өгдөг учраас өдөр бүхнийг өнөөдрөөр хайрлаарай.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна