Муу гэрийн эзэгтэй

Admin
Өчигдөр 12 цаг 14 минут

Алс холын Америкт долоон жил ажиллаж. амьдарч өөрсдийн карьераа, авьяас бэлгээ нэлээдгүй хөгжүүлээд ирсэн хүмүүс бол SWEETYMOTION хамтлаг. Хамтлагийн гишүүдээс Сарнай Чинбат нар гэрлэсэн ч бусад бүсгүйчүүд хүнтэй суугаагүй ганц биеэрээ эх орондоо буцаж ирсэн. Ирсэн даруйдаа хамтлагийн гишүүн Сүндэрмаа хэвлэлийнхний бай болсон. Учир юу вэ гэхээр АН-ын ирээдүйтэй боловсон хүчин гэгддэг Н.Нямбаяртай учир ургуулж түүнийг гэргий, хүүхдээ хаяхад хүргэсэн гэх. Ямартай ч өдгөө хосууд ханилан сууж үрийн зулай үнэрлэсэн. Харин дуучин бүсгүй тун чиг муу гэрийн эзэгтэй болсон бололтой. Учир нь дуучин бүсгүй  “Ахлах тогоочийн заавраар” шоу нэвтрүүлэгт оролцсон ба хоол хийх нь байтугай, гэр ахуйн зарим хэрэгслүүдийг ч хэрхэн ашиглахаа мэдэхгүй байгаа харагдсан. Тэвдэж сандарсан дуучин бүсгүйн энэ үйлдлийг харсан үзэгчид түүнийг ийнхүү муу гэрийн эзэгтэй хэмээн өргөмжлөөд авлаа.