Монгол кино Хятадын зах зээлд гарлаа


Хятад улсад киногоо гаргана гэдэг нэлээдгүй хүнд даваа гэнэ. Аргагүй биз ийм ч кино байна тийм ч кино байна гээд хэр баргийн киног дэлгэцээр гаргалгүй хориг тавьчихдаг. Дээрээс нь их хүн амтай улс болохоор хүн болгон л киногоо гаргах гээд үзчихдэг биз. Энэ удаа БНХАУ гадны нийт 5 киног эх орондоо гаргах болсны дөрөв нь Америк, нэг нь Монгол кино болох Аав УСК багтжээ. Ийнхүү Монгол кино анх удаа Хятад улсын зах зээлд албан ёсны эрхтэйгээр гарч эхэллээ.  Аав киноны хувьд манайдаа өндөр үнэлгээтэй кино бөгөөд 2015 оны ACADEMY AWARDS наадмаас шилдэг кино шагналыг авч байсан билээ.