Гоо сайхан, уран бүтээлээрээ эрхгүй ялгарч байсан хамтлаг бол Шуранхай. Хамтлаг байгуулах бодолгүй байсан ч үзэгч түмнийхээ дунд “Шуранхай” нэрээр алдаршсан тэдний уран бүтээл чамгүй хит болсон нь тэдэнд урлагт хөл тавих зориг болж байлаа. Хамтлагийн гишүүд болох уртын дуучин Д.Үүрийнтуяа, Г.Эрдэнэчимэг нар урлагийн ертөнцөөс ханиа сонгосон бөгөөд хамгийн отгон бөгөөд адтай нь гэгддэг Б.Номин-Эрдэнэ нэлээд хожуухан гэрлэсэн түүхтэй. Түүний хувьд хамтлагийн хоёроо бодвол одоог хүртэл уртын дуугаа дуулсаар яваа. Уран бүтээлдээ ганцаараа үнэнч үлдсэн бүсгүй гоо сайхны мэс ажилбарт орох гэнэ. Уртын дуучин бүсгүй БНСУ-ын томоохон эмнэлгийн сонгон шалгаруулалтад ороод тэнцсэн аж. Улмаар гоо сайхны мэс заслаар хэрхэн өөрчлөгдсөн тухайгаа олон нийтэд сурталчилж, тухайн эмнэлэгт хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэхээр болжээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна