М.Энхболд бэл бэнчингээрээ аархаж байна аа


М.Энхболд Төрийн ордны хэлэлцүүлэгт ирсэн бага хурлын гишүүддээ ийм цаг бэлэглэсэн гэнэ дээ. Яасан их хөрөнгөтэй хүн бэ. Уул нь ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хангалттай л мөнгө цацсан хүн дээ. Хамгийн их зардал гаргаж байдгаа шавхсан байхдаа гэж бодож байтал ийм үнэтэй цаг хүн амьтанд бэлэглээд явах юм. Ёстой л нөгөө бэл бэнчингээрээ аархаж байна гэдэг чинь л энэ байхдаа. Манай энэ Миеэ гишүүддээ ийм цаг бэлэглэж бариад юу л сэдээд байна даа. Зүгээр ч нэг зарлага гаргах хүн биш байлтай. Бас хөөрхөн цаг нь дээрээ их хурлын дарга Миеэгомбо гээд нэрээ шивчихжээ. Үнэхээр бэлэг бол ингэж нэр усаа шивэх хэрэг байгаа ч юмуу үгүй ч юмуу. Тэгээд ч түүний нэртэй цагийг зүүх хүн байгаа юу байхгүй юу? Яахав ногоо бөгс долоогчид гэх тодотголтой хэдэн гарууд нь л зүүж гангарах байхдаа хөөрхий...