Ёстой хол хол үсэрч байна аа


Miss World Mongolia 2014 тэмцээний ялагч Т.Батцэцэг МУИС-ийг ОУХС-ийн олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн нэгэн. Нэг л өдөр загварын тайз руу хөлөө дүрснээр түүнээсээ гарч чадалгүй нэвт орж суралцсан мэргэжил, дипломоо хаясан билээ. Тэгвэл мисс бүсгүй спортын мастер зэрэгтэй тамирчин байсанг нь манайхан мэдэх үү? Түүний хувьд багадаа сагс, волейболоор хичээллэдэг байснаар зогсохгүй ахлах ангид байхдаа Дархан-Уул аймгийнхаа шигшээ багт тоглодог байсан гэнэ дээ. Харин загварын ертөнцөд орсноос хойш энэ спорттойгоо зууралдахаа байсан ч бөмбөг харвал зүгээр байж чаддаггүй гэнэ лээ. Тайзнаас дэндүү хол Спортоос загвар руу урвасан мисс өдгөө нэвтрүүлэг хөтөлж телевизийн салбар руу шарваж хөтлөгч болох гээд байна уу даа. Хол хол салбар руу аргыг нь олоод үсэрчихдэг мисс бүсгүй 2017 оны шилдэг залуугаар өргөмжлөгдсөн билээ.