Жүжигчин Батушкагийн гэргий хөл хүнд


Дуучин Наратай хайр сэтгэлийн холбоотой байсан асуудалдаа цэг тавьснаас хойш өөр эмэгтэй хүнтэй нэр холбогдоогүй жүжигчин Батушкаг эхнэртэй болсон ба удахгүй шинэ хүнээ хүлээж авах нээ гэх яриа цахим ертөнцөд тархаад байна. Харин түүний хөл хүнд гэргий нь Шүүдэрцэцэг гэнэ шүү. Учир юу вэ гэхээр жүжигчид хамтдаа нэг уран бүтээл дээр амраг хосын дүрийг бүтээж байгаа нь энэ гэнэ. Энэ талаараа жүжигчид зогсоо зайгүй зураг нийтлэл оруулж байгаа ба түүнийг нь харсан олон нийт за энэ Шүүдэрцэцэг чинь кинонд хамт тоглосон залуудаа жинхэнээсээ дурлачихдаг гэнэ лээ болгоомжтой байгаарай Батушка минь хэмээн хошигноод авчээ