Хангалттай шийтгүүлсэн одоо боллоо


Буцалсан халуун усны хэргээр ял эдлээгүй ч олон нийтэд хангалттай чичлүүлж “шийтгүүлсэн” хүн бол жүжигчин Ц.Алдармаа. Хамаг сайхан нэр хүнд, хайр хүндэтгэлээ хормийн дотор хийсгэснээс нь хойш түүнийг тоох продакшн, найруулагч байхгүй болсноос гадна өөрөө ч урлагаас түр зайгаа барих ёстойгоо ойлгосон мэт алга болсон. Таг чиг байсан Алдармаа одоо л ичээнээсээ гарч кино урлагтаа эргэн ирж байгаа бололтой шүү. Тэрээр Маш нууц УСК-ны хоёрдугаар ангид дүр бүтээж байгаа гэнэ дээ. Харин хохирогч Оюунтуул өдгөө урлагтаа идэвхитэй хүчин зүтгэж, уран бүтээлийн олз омог ихтэй байгаа билээ.