Жавхлан Баясгалан хоёрын залгамж халаа гэж хэлэгддэг байсан нийтийн дууны хос шувуухай Болд Чулуунчимэг нар хоёр тийшээ болж нэгэн өрх айл салж тэдний дундаас төрсөн хайрын нахиа өнчирөн үлдсэн. Сайн сайхан амьдрал дундуур нь дотны найз нь орсон гэж салсан хойноо шүлэг тэрлэн сууж байсан Чулуунчимэг өдгөө уран бүтээлийн олз омог ихтэйгээс гадна хөөрхөн охинтойгоо жаргалтай амьдарч буй. Болд ч гэсэн Мөнгөнцэцэгтэй амьдралаа эхлүүлж, бүр болоогүй дуучин бүсгүй хөл хүнд болсон. Бид хоёр харилцаагүй гэчихээд л байнга хамтдаа явж Болд цомгийн нээлтэндээ хүртэл дагуулж очсон байж харилцаагаа нууж олны ундуйцлыг хүргээд авсан. Даравч далдайна, булавч бултайна гэдэг шиг тэд Эх орноосоо явсан ч хайрынх нь харилцааг ард түмэн мэдэлгүй яахав. Аль хэдийнээ тодорхой улаан нүүрэн дээр илт болсон харилцаагаа нуумаар аядсаар Мөнгөнцэцэг ЭХЭМҮТ-д амаржиж найзынхаа нөхөрт удмыг нь залгах 4 кг хүү төрүүлж өглөө. Бяцхан охиноо умартан хайр сэтгэлээ даган явсан Болд хүүтэй болсондоо их л баярлаж, хөл нь газар хүрэхгүй яваа гэнэ дээ. Эхний гэргийгээ охинтойгоо хаясан юм чинь дараагийн гэргий хүү хоёроо хайрлах байлгүй дээ Болд минь. Мөнгөнцэцэгийг жирэмсэн байх үед нь нөхрийн үүргээ үл биелүүлж хяналтандаа явахад нь нэг ч хамт ирээгүй гэнэ лээ. Наашаа цаашаа гэх хүнгүй Мөнгөнцэцэг гадуур хувцасаа тэврээд л улсын эмнэлгийн эмч сувилагчийг бараадан зогсож байсан талаар эмнэлгийн ажилчид жиг жуг ярилцах юм билээ. Хайр дурлалаа дагаж нийлсэн ч түүнийгээ дагуулаад явах хувьгүй байх хэцүү юм даа.
“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.куб-аар усны нөөц нэмэгдэнэ
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
"Төв Азийн III органик форум ба экспо – 2026 " Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ
Сүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал