Зөн билэгч Т.Замандын бага охин, “Киви”-гийн Укагийн төрсөн дүү Д.Уранзаяа 20 насыг шүргэж явахдаа МУГТ олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогттой хайр сэтгэлээрээ учирч нэг гэрт орж, хөөрхөн хүүгийн аав ээж болсон ч удалгүй хоёр тийш болж байсан. Учраа мэдэхгүй жаахан хүүхдүүд амьдрал эхлүүлчихээд яахаа мэдэхээ байж аргаа бараад салсан гэж хүмүүс ярих юм билээ. Энэ явдлын дараа Төгсцогт АНУ руу явж, мэргэжлийн боксчин болсноос хойш өрсөлдөгчөө тасралтгүй ялж ренгин дээр гялалзаж, элэг нэгтнүүдийн баярлуулаад байгаа билээ. Харин түүний экс Уранзаяа телевизийн хувьд өөрийн хайраа олсон нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын том хүү байлаа. Хайр дурлалынхаа хажуугаар хөтлөгч хийж бас болоогүй реклам зар сурталчилгаанд хүртэл дүрээ мөнхлөөд яваа. Залуус салбар салбартаа л манлайлагч байгаа. Сүүлийн үед реклам, сурталчилгаанд байнга тоглох болсон бүсгүй боксын рингэн дээр сурталчилгааны зурганд оролцжээ. Харин олон жил фитнессээр хичээллэсэн түүний бие хааг хүмүүс "төгс" модель болоход ч болохоор байна хэмээжээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна