Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Мурат садар самууны хэрэгт нэр холбогдсон нь дуулиан тариад байгаа билээ. Тодруулбал тэрбээр Баян-Өлгий аймгийн төрийн албанд ажилладаг нэгэн эмэгтэйд дотно харилцаанд орох санал тавьж татгалзахад нь ёс бус үгээр доромжилж тэр бүү хэл өөрийн нүцгэн зураг болон бэлэг эрхтнийхээ зургийг фэйсбүүк чаатаар явуулсан тухай мэдээлэл цацагдсан. Энэ талаар хохирогч гэх Б.Бахытгүл хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Д.Мурат нь олон жилийн өмнөөс над руу хайртай, харддаг гэж бичдэг байсан. Би тоохгүй байхад хайртай гэдэг үгээ бичсээр байсан. Тэр бүү хэл хаана, юу хийж байгаа зургаа явуулахаас гадна нүцгэн зураг, бэлэг эрхтэнийхээ зургийг явуулж байсан. Д.Мурат шиг ёс зүйгүй хүнийг УИХ-аас холдуулах ёстой. Би хуулийн байгууллагаар эцсээ хүртэл явна. Д.Мурат "Хүмүүс надаар ажил бүтээлгэхийн төлөө л надад 16-18 настай охидыг бэлэглэдэг хэмээн ярилцлага өгсөн нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржыг энэ хэрэг рүү шууд татан оруулж байгаа юм.Учир нь "Д.Мурат нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Казахстаны хот руу 6 сард Экспод дагуулж очсон. Б.Пүрэвдорж гишүүн өөрөө хоёр найзаа дагуулж явсан. Тэндээ Казак хүүхнүүдийг мөнгөөр худалдан авч УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж болон нөгөө хоёр найзад нь гурвууланд нь бэлэглэсэн. Хариуд нь Баян-Өлгий аймагт нэг барилгын гавъяат төрсөн. Тэр гавъяатын материалыг Б.Пүрэвдорж нь Ерөнхийлөгчид өгч гарын үсэг зуруулсан. Энийгээ Д.Мурат өөрөө надад ярьсан. Иймэрхүү юмыг зөндөө ярьдаг" хэмээн ярьсан байгаа юм.Хэрвээ энэ бүхэн үнэн бол энэ Мурат гэж хүн УИХ-д үнэхээр зохисгүй нэгэн юм
“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.куб-аар усны нөөц нэмэгдэнэ
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
"Төв Азийн III органик форум ба экспо – 2026 " Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ
Сүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал