Гишүүдийн утасны төлбөрийг ард иргэд төлөх ёстой юу?


УИХ-ын гишүүд утасны төлбөрөө төрөөр төлүүлж байна. Төрөөр ч гэж дээ яг яс ярьвал тэр мөнгө ард түмний халааснаас гарч буй татварын мөнгө шүү дээ. Тэд бүгд их бага гэлтгүй 9911-тэй дугаар барьдаг юм байна лээ. Тэгэхээр тэдний утасны төлбөрийг тооцоод үзвэл 2 сарын төлбөр гэхэд л 22 сая төгрөгөөр тоологдож байгаа юм. Гишүүд өөрсдийн хувь хувьсгалын асуудлаа ярьсан ярианыхаа төлбөрийг өөрсдөө төлж болох уу? Хангалттай цалин авч байж, утасны төлбөрөө төлж, бензинээ хийгээд машинаа унаж чадахгүй байна уу?