Наадах, цаадахаа бодсон маазрал


Найзууд бие биенээ шоглож байдаг ч найруулагч Галбаяр, жүжигчин Өнөржаргал нар шиг маазардаг улс олон биш байлгүй. Ээ дээ энэ найруулагч залуу найзыгаа газрын гаваар ортол шоглодог ч энэ нь эргээд жүжигчин залуугийн маркетинг болоод байгаа харагддаг. Уран бүтээлээс холуур байгаа Өскөг найз нь цахим ертөнцөөр шоглосоор байгаад ард түмний толгойд мартуулахгүй бас дээрээс нь хөөрхөн халтуурын ажил хүртэл олж өгөөд байгаа сурагтай. Учир нь эрхэм найруулагч андынхаа талаар Хөөрхий амьтан ганц мөнгөтэй болдог 12-р сар нь дууслаа. Үлдсэн 11-н сард нь чардайна шдээ. гээд бичсэний дараа Өөскөгийн утас их хангинаж,  12 сард ихээхэн мөнгийг кармайлаад амжсан гэнэ лээ. Үгүй ээ энэ найруулагчдын сэргэлэн занг уу? найзыгаа шоглож элгээ эмчлээд хажуугаар нь түүнийхээ кармайг сайхан зузаалаад өглөө шүү.