Имарт Хайпермаркет гишүүн хэрэглэгчиддээ зориулан автобусанд Ипойнт оноо гоороо зорчих боломжийг олгож байгааг дуулгахад таатай байна. Үйлчлүүлэгч та бүхэн нийт Ипойнт онооныхоо 50%-ийг хөрвүүлэн UMoney картаа цэнэглүүлэн автобусанд суух эрхтэй болох юм.
"Имарт Хайпермаркет" болон "Улаанбаатар Смарт Карт" ХХК-ийн хамтран хэрэгжүүлж буй уг хөтөлбөр нь жижиглэн худалдааны салбарт анхдагч болон энэхүү үйлчилгээг хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм.
Автобусаар үйлчлүүлэгч ахмад настан, гэрийн эзэгтэй нар, оюутан залуус хэн бүхэн дэлгүүрээс хүнсээ цуглуулан бонус оноогоороо автобусанд суух эрхтэй болох юм.
Хэрэглэгч та автобусны картаа цэцэглүүлэхдээ өөрийн нэр дээр бүртгэлтэй Имартын картаа Хэрэглэгчийн үйлчилгээний төвийн ажилтанд өгч оноогоо шалгуулан хасалт хийлгэж автобусны картаа цэнэглүүлнэ.
Ипойнт оноог автобусны эрх болгох нөхцөл: Таны Ипойнт онооны үлдэгдлийн 50%-иар автобусны картыг цэнэглэнэ.
Жишээ нь:
Таны Ипойнт нийт оноо: 10,000 оноо байх тохиолдолд
Таны автобусны карт цэнэглүүлэх боломжит оноо: 5,000 оноо ба түүнээс доош таны хүссэн дүнгээр цэнэглэнэ.
Хэрэглэгчийн үйлчилгээний төв: 76110101
http://member.e-mart.mn/%D0%B8%D0%BF%D0%BE%D0%B9%D0%BD%D1%82-%D0%BE%D0%BD%D0%BE%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D1%80%D0%BE%D0%BE-%D0%B0%D0%B2%D1%82%D0%BE%D0%B1%D1%83%D1%81%D0%B0%D0%BD%D0%B4-%D2%AF%D0%B9%D0%BB%D1%87%D0%BB%D2%AF%D2%AF%D0%BB%D0%B4%D1%8D%D0%B3-%D0%B1%D0%BE%D0%BB%D0%BB%D0%BE%D0%BE/
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна