Мөнхбат гэх энэ хүн Залуучуудын холбооны нэрээр ёстой л улстөр, бизнес, садар самуун зүйл хийж байгаа гэхэд нээх хол зөрөхгүй биз. Ажилчдаа дарамталж, бүр болоогүй бэлгийн дарамт үзүүлэх гэж оролдож байсан талаарх түүний мэдээ хэвлэлээр хэсэг нүдэгдээд алга болсон. Залуучуудын холбоо аль ч намын харьяалалд байдаггүй гэх сайхан нэртэй ч цаагуураа юу хийгдэж байдгийг нь хэн ч мэдэхгүй. Монголын ирээдүй болсон залуучуудын төлөөлөл байж үг үйлдлээ хэзээ ч цэгнэж, биеэ зөв авч явж байгаагүй энэ хүн төрд орох атгаг санаа агуулаад байгаа гэх яриа ойрд чих дэлсээд байх юм. Учир юу вэ гэхээр аль ч намын ивээлд байдаггүй Залуучуудын холбоог ашиглан 2020 онд нам байгуулж төрийн дээр суух санаа түүний толгойд эргэлдээд байгаа бололтой. За энэ хүн залуучуудын холбооны сүр хүчин дор нам байгуулж улс төрд шургаллаа гэж бодоход түүнд хийж чадах зүйл байгаа юу? Бүх залуучуудын дуу хоолой байж, тэдний төлөө тэмцэх ёстой холбоо зүгээр л нэг шагнал авах гэж очдог зах шиг болсон гэхээр энэ хүнд хийсэн гэж дурдагдах зүйл алга. Одоо хийгээгүй байгаа хүн дараа хийх үү? хэцүү л болов уу. Ямартай ч түүнийг сайн ажиглаж л байя. Түүний толгойд байгаа санаа хэрэгжээд 2020 онд Мөнхбатаар удирдуулсан нас гараад ирэх ч юм бил үү хэн мэдлээ
“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.куб-аар усны нөөц нэмэгдэнэ
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
"Төв Азийн III органик форум ба экспо – 2026 " Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ
Сүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал