Та нар намайг ингээд хард


Эхний хүүхдээ чимээгүйхэн төрүүлснээсээ болж тээгч эх хөлсөлсөн гэх хардлагад өртөөд байсан дуучин Ану жирэмсэн үеийн зургуудаа хайр найргүй дэлгээд байгаа. Нууж байсан жирэмсэн зургаа дэлгэж байгааг бодоход би өөрөөрөө төрсөн ингээд намайг дахиад хардаарай гэж санаалууд байгаа ч юм шиг санагдаад явчихлаа шүү. Ямартай ч хөөрхөн 2 охиноо тээж яваа зургуудаа цахим ертөнцдөө дэлгэсэн тэрээр энэ удаа ихрүүдийнхээ гэдсэнд байх үеийн зургийг дэлгээд авлаа. Ихэр хүүхэд төрүүлж 5 хүүхдийн ээж болсон дуучин бүсгүйн хамгийн том охиныг өөрийнх нь хүүхэд биш хэмээх яриа байдаг юм байна лээ. Тиймдээ ч том охиныгоо хэвлийдээ тээж байгаа зураг байдаггүй биз ээ