Суудлын машин галт тэргэнд мөргүүлжээ


Өнгөрөгч мягмар гарагт /2018.01.02/ 15 цагийн үед Толгойт өртөөний 391 дүгээр км-ын гармаар явж байсан 3102 дугаартай сэлгээний галт тэрэг машинтай мөргөлдсөн осол гарчээ. Галт тэрэгний урдуур орсон "Приус" маркийн автомашинд хоёр хүн зорчиж явсан бөгөөд азаар вагоныг амжиж зогсоосон тул хүний амь нас эрсдээгүй байна. 

Галт тэрэг саад бэрхшээлийг харангуутаа шууд зогсох боломжгүй бөгөөд 800-1000 метр зам туулж байж зогсдог тул жолооч нар гармаар гарахдаа анхаарал болгоомжтой байхыг Төмөр замын цагдаагийн газраас анхаарууллаа.