Хорвоо ертөнцийн бүхий л юмыг сониучирхах дуртай нэгэн баавгай шинэ амьдралаа олохоор Перугаас Лондон руу явна. Гэтэл хүсэл мөрөөдлөөр дүүрэн явсан баавгай Паддингтон өртөөнд хаягдаж, ганцаардаж хоцрохдоо Лондон хот түүний төсөөлсөн шиг биш юм гэдгийг ойлгох болно. Энэ үед нэгэн Англи жаал баавгайг олж аван нөхөрлөж, хэсэг зуур амьдрах газар олж өгснөөр амьдрал тийм ч муугүй мэт санагдаж эхэлдэг. Гэтэл музейн чихмэл хийгчдийн хувьд нүдний гэм болоод байсан уг баавгайн арьсанд шунасан нэг этгээд гарч ирснээр жинхэнэ адал явдал эхэлдэг. Английн Харри потерийн дараагаар ордог сонгодог зохиолоор хийгдсэн уг киноны 2-р анги дэлхий даяар нээлтээ хийгээд удаагүй байна. Тус ангийн үйл явдал Паддингтон баавгай Брауны гэр бүлийн аз жаргалтай шинэхэн гишүүн бөгөөд хөршийн холбоондоо алдартай нэгэн. Нагац эгч Люси-нхээ 100 насны ойд зориулан бэлэг худалдаж авахаар төрөл бүрийн ажил хийж мөнгөө цуглуулна. Харин түүний сонгосон бэлэг хулгайд алдагдсанаар хөгжилтэй адал явдлууд эхэлнэ.Хөгжилтэй хөөрхөн баавгайн адал явдлыг сурагчдын амралтад зориулж Тэнгис кино театр Монгол дуу оруулгатайгаар та бүхэнд хүргэхэд бэлэн болжээ. Тиймээс та бяцхан үрсээ дагуулан Паддингтоны адал явдлыг Монгол дуу оруулгатайгаар хүлээн авч үзээрэй. Мөн Тэнгис кино театр сурагчдын амралтад зориулан бүх үзвэрүүдээ 10-17 цагийн хооронд хямдруулж том хүн 5000 хүүхэд 4000 төгрөгөөр үйлчлүүлэх гэнэ шүү. Төсөөллөөс илүүг Тэнгисээс.
“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.куб-аар усны нөөц нэмэгдэнэ
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
"Төв Азийн III органик форум ба экспо – 2026 " Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ
Сүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал