Өрөнд баригдаж, өтөнд идэгдсэнээсээ болоод бид ОУВС-аас тусламж хүссэн. Ёстой л нөгөө улыг нь долоож зээл тусламжаа авахаар болов. Гэтэл үүнтэй холбогдолтойгоор хэд хэдэн хууль батлагдаж олон хүний дургүйцлийг хүргээд байгаагийн нэг нь тэтгэврийн насыг нэмсэн асуудал байлаа. Учир нь 2018 оноос тэтгэврийн насыг жил бүр зургаан сараар өсгөхөөр хуульчилсан билээ. Энэ дагуу 2018 онд эрэгтэй 60 нас 6 сар, эмэгтэй 55 нас 6 сар хүрч байж тэтгэвэрт гарахаар байна. Ингэж тооцож явсаар 2027 он гэхэд эрэгтэй хүн 65 нас хүрч байж, эмэгтэй 60 нас хүрч байж тэтгэвэрт гарах нь. Аан харин хуулиндаа зааснаар Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн Алдарт эх 55 насандаа тэтгэвэрт суух нь. Ингээд бодохоор Алдарт эхийн одонд хүрэх хэмжээний хүүхэд гаргаагүй л бол та 65 хүртлээ ажиллаж байгаад тэтгэвэртэй гарах нь. Монгол хүний дундаж наслалт хэд билээ. Гэтэл 65 70 хүртлээ борви бохис хийхгүй ажиллаж, нийгмийн даатгал төлчихөөд эргээд түүнийгээ ч хүртэхгүй хадан гэртээ очих нь. Яасан ард түмнээ ойлгодоггүй улстөрчид вэ?
ХААЛТЫН ГЭРЭЭГҮЙ САЙТ PAPARATSI.MN
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна