БГД нутаг дэвсгэрт байрлах 1000 машины зогсоолыг албадан чөлөөлөгдөх ажил явагдаж цагдаа, түрээслэгчдийн хооронд ширүүхэн маргаан үүсээд байна. Уг газар нь УБТЗ-ын вокзалын барилга барихаар төлөвлөгдсөн газар учир яаралтай суллах болсноор ийнхүү маргаан үүсээд байна. Одоо байгаа вокзал маань 300 хүнд л зориулагдаж боссон бол өдгөө хотын хүн ам 1 сая хол давж, нягтаршил ихтэй болсон учир байгаа хүмүүстэй үйлчилж чадахгүйд хүрсэн тул уг газрыг чөлөөлж барилга барихаар болсон талаар Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс мэдээлэл хийсэн. УБТЗ-ын хувьд 2006 оноос эхлэн хөрөнгө мөнгөний асуудал гарч барилгаа барьж чадаагүй болохоор “Даяар хас” компанид түрээслүүлж одоогийн 1000 машины зогсоол бий болсон. Гэтэл 2013 оны Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын засаг дарга Э.Бат-Үүлийн захирамж гарснаас хойш энэ компани түрээсийн төлбөрөө төлөхгүй өдийг хүртэл маргаан үүсгэсэн гэнэ. Ийнхүү тал талын асуудлаас болж өнөөдөр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс цагдаагийн байгууллагатай хамтран авто худалдаа эрхлэгчдийн машиныг ачиж, уг газрыг албадан чөлөөлж байна.
ЭХ СУРВАЛЖ: ХААЛТЫН ГЭРЭЭГҮЙ САЙТ PAPARATSI.MN
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна