Цэлмүүн арлын Япон улсад чимээгүйхэн хуримлав уу


Анхны амьдралдаа цэг тавиад арлын Япон улсыг зорьж тэндээ шинэхэн хайртайгаа учирсан бүсгүйг ойр дотныхон нь чимээгүйхэн хуримаа хийсэн талаар нь жиг жуг ярилцах болжээ. Түүнээс гадна өөрийн цахим хуудаснаа яг л сүй тавьж буй сэтгэгдэл төрүүлэхээр зураг байршуулсан нь ийм хар төрүүлэхэд хүргээд байна. Хэрвээ энэ таамаг үнэн бол Монголын сайхан гэр бүл нэгээн нэмэгдэж байгаа бололтой. Энэ удаа Цэлмүүн зөв сонголт хийж салалтын талаар умартах биз ээ.