Ганбаагийн шинэ хайр хэн бэ


Мотив хамтлагийн залуучууд гэргий, найз бүсгүйчүүдээ дагуулаад  найз нөхдийн шинэ жил хийдэг уламжлалтай ба энэ удаа тэдний 5 дахь жилийн баяр боллоо. Гэтэл их л хачирхалтай зуран цахим ертөнцөөр хөврөөд авлаа шүү. Мотив хамтлагийн дуучин Жижгээгийн гэргий Эмоци продакшны жүжигчин Гэгээнээ найзуудын шинэ жил хэмээх гарчигтай зураг байршуулсанд нь Жижгээ гэргийтэйгээ, Сайнаа гэргийтэйгээ, харин Ганбаа Аминатай их л дотно зогсож байх нь тэр дээ. Ганбаа дахин UNIVERSE BEST SONGS наадмын оролцогчийг хайртаараа сонгож романс үүсгэв үү эсвэл зүгээр л нэг зураг байв уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.