Их аварга Асашүрюү Д.Дагвадорж Японы АБЕМА онлайн телевизийн шинэ жилийн баярын нэвтрүүлэгт оролцохоор болсон билээ. Нэвтрүүлэг өнөөдөр буюу /2017.12.31/ Монгол Улсын цагаар 19.00 цагт гарах юм. Асашүрюү түлхэж дэвжээнээс гаргавал 10 сая иенийн шагнал өгөх онц сонирхолтой реалити сумо бөхийн барилдааныг "Аархал" пейж хуудаснаас үзэж болох нь ээ. Их аварга өөрийн фээсбүүктээ "Асашүрюү түлхэж дэвжээнээс гаргавал 10 сая иенийн шагналтай онц сонирхолтой реалти сумо бөхийн барилдааныг АБЕМА онлайн телевизийн шууд хөтөлбөрийг Монголын хамгийн олон дагагчтай Аархал пейжээр гаргах болсныг дуулгахад таатай байна. Жич: Аса станц өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр олон олон ардын намын бууны нохойнуудад хакер бас бус гарууд акаүнтийг минь эвдэх гэж их үзсэн. Хамгаалалтын нэвтрэх кодоо одоогоор мартсан тул Аархал пеижийн админы хүсэлтийг хүлээн авлаа! Та бүхэндээ ирж буй 2018 ондоо ялгуусан амжилтыг хүсэн ерөөе! АСА станц ХХК-ийн ТУЗ-ийн дарга АСА гаас нь" гэжээ.
Түүнтэй эхний удаа тамирчин бус энгийн таван залуу өрсөлдөнө. Үүний дараа сүмогоос өөр төрлийн спортын шилдэг гурван тамирчинтай тулалдах юм. Одоогоор Америкийн холимог тулаанч Боб Сапп, Японы жүдо бөхийн шилдэг тамирчин Изүми Хироши нарын нэр тодорхой болоод байгаа билээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна